2016-10-05
Хүний хөлийн мөрөнд хийх шинжилгээ


     Криминалистикийн мөр судлалын шинжилгээ нь уламжлалт шинжилгээний төрлүүд дотроосоо хамгийн хүнд, агуулга ихтэй, олон талаас хийгддэг шинжилгээ юм. Бусад шинжилгээш хийх боломжгүй тийм мөр нь мөр судлалын шинжилгээний гол объект болдог.

.Хүний хөлийн мөрийн шинжилгээ нь криминалистикийн мөр судлалын шинжилгээний нэг төрөл бөгөөд тусгай хийгддэг шинжилгээ учир өөртөө судлах зүйлтэй байна.

Хүний хөлийн мөрийн шинжилгээний судлах зүйл нь шинжээчийн өмнө тавьсан асуултнаас урган гарах фактыг тогтоох юм.

Хөлийн болон гутлын улны мөрний шинжилгээгээр шинжилгээнд ирсэн объектоос шалтгаалан дараах зүйлийг тогтооно:

-       Мөрийг үлдээсэн гутлын нийтлэг төрөл-       Мөрийг үлдээсэн гутлын тусгай төрөл-       Мөрийг үлдээсэн этгээд

Энэ төрлийн криминалистикийн шинжилгээний объект нь:

-       хэргийн газрын үзлэгээр хураан авсан хөлийн болон гутлын мөр бүхий объект-       гүн үүссэн гутлын болон хөлийн мөрнөөс хуулан авсан гипсэн хэв-       хэргийн газарт үлдсэн өнгөц гутлын болон хөлний мөрнөөс дактохальсанд хуулбарлан авсан дардас-       хэмжих гэрэл зургийн аргаар авсан гэрэл зураг-       адилтгал хийгдэж буй этгээдийн гутал-       сэжигтэн этгээдээс хураан авсан оймс, трико-       хөлийн болон гутлын мөрний туршилтын загвар

Гутлын болон хөлийн мөрний шинжилгээгээр дараах үндсэн асуултанд хариулна:

1.    Хэргийн газраас бэхжүүлэн авсан нүцгэн хөлийн мөр нь А этгээдийн хөлийн мөр мөн эсэх?

2.    Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь эрэгтэй, эмэгтэй гутлын алинаар нь үлдсэн болох?

3.    Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь ямар төрлийн ямар загварын гутлын мөр болох?

4.    Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь хэдэн размерийн гутлын мөр болох?

5.    Уг гутлын мөр нь А этгээдийн гутлын мөртэй тохирч байгаа эсэх?

6.    Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөрнүүд нь нэг хүний гутлын мөр эсэх? Хэрэв үгүй бол хэдэн хүний гутлын мөр эсэх?

7.    Хэргийн газраас хураан авсан гутлыг сэжигтэн А өмсөж байсан эсэх?

Шинжээчид тавьж буй эдгээр асуултууд нь мөрөнд үүссэн ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээс хамаарна.
Ерөнхий шинж тэмдэг:

-       Улны хэмжээнүүд, түүний бүхэл хэсгүүдийн хэмжээ

-       Улны бүхэл хэсгүүдийн хэлбэр, байрлал

-       Улны болон түүний бүхэл хэсгүүдийн шинж

-       Өсгийн гутланд хадагдсан арга

-       Улны элэгдэлтийн ерөнхий зэрэг

Хувийн шинж тэмдэг:

-       Гутлыг үйлдвэрлэх явцад үүссэн шинж тэмдгүүд

-       Гутлын элэгдэлтийн явцад үүссэн шинж тэмдгүүд

-       Гутланд засвар хийхэд үүссэн шинж тэмдгүүд

Энэ төрлийн мөрний шинжилгээний арга зүй нь бусад уламжлалт криминалистикийн шинжилгээний арга зүйтэй ижил бөгөөд шинжилгээний төрлөөс/ адилтгалын, нөхцлийн/  шалтгаална

Мөр судлалын шинжилгээний үе шатууд

Урьдчилсан шинжилгээ[1]: энэ шатанд мөр үүссэн цаг хугацаа, нөхцөл байдлыг тодорхойлно, өөрөөр хэлбэл, шинж тэмдгүүдийн тоон болон чанарын үзүүлэлтүүдийг тогтооно. Мөр үүссэн цаг хугацааг тогтоосноор Адилтгалын үе[2]-ийг тогтоох боломжтой болно.


[1] Урьдчилсан шинжилгээ/Пpедваpительное исследование/-энэ шинжилгээг тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг “халуун мөрөөр” нь тогтоох зорилгоор хэргийн газарт шууд хийх бөгөөд уг шинжилгээний үр дүнд Мэргэжилтний магадлагаа бичигдэж Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргагдана.

[2] Адилтгалын үе /Идентификационный период/- энэ нь тухайн объектод адилтгалын шинжилгээ хийх боломж хадгалагдаж байх хугацаа бөгөөд энэ хугацаанд мөрөнд үүссэн шинж тэмдгүүдийн гарал үүслийг тайлбарлах боломжтой, харин энэ үе өнгөрснөөс хойш тухайн мөрөөр объектын адилтгалын шинжилгээ хийх боломжгүй болно.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax