· Адилтгал-Энэ нь танин мэдэхүйн хэлбэрийн нэг бөгөөд нэг объектыг нөгөө объекттой харьцуулалт хийх арга юм. Адилтгалын явцад адилтгагч/Бичгийн хэв, гутлын шинж тэмдэг, сум хонгио г.м/ болон адилтгагдагч/Хүн, Гутал, Буу г.м/ объектууд байна.
· адилтгагдагч объект гэдэг нь харьцуулалтын явцад адилтгал хийгдэн тогтоох ёстой объект байна. Жишээ нь тодорхой этгээд, Тодорхой гутал, Тодорхой буу зэрэг.
· Адилтгагч объект гэдэг нь Тухайн этгээдийн үлдээсэн бичгийн хэв, тухайн гутлын үлдээсэн мөр, тухайн галт зэвсгийн үлдээсэн сум, хошуу хонгио нь болно.
· Адилтгалын үе /Идентификационный период/- энэ нь тухайн объектод адилтгалын шинжилгээ хийх боломж хадгалагдаж байх хугацаа бөгөөд энэ хугацаанд мөрөнд үүссэн шинж тэмдгүүдийн гарал үүслийг тайлбарлах боломжтой, харин энэ үе өнгөрснөөс хойш тухайн мөрөөр объектын адилтгалын шинжилгээ хийх боломжгүй болно.
· Адилтгалын шинж тэмдэг-энэ нь шинжлэгдэж буй объектыг онцлог, бусдаас ялгагдах шинжийг тогтоож болох мөрөнд үүссэн шинж тэмдэг, мөн чанар юм.
· Шинж тэмдгэнд тавигдах шаардлага- дахин давтагдашгүй, харьцангуй тогтвортой, тусгагдах чадвартай
· Мэргэжилтний магадлагаа/Заключение специалиста/ Энэ нь мэргэжилтний өмнө талуудын тавьсан асуултанд хариу өгөх бичмэл үзэл бодол юм. Уг магадлагаа нь нотлох баримт цуглуулах, шалгах, үнэлэх шаардлагуудыг бүрэн хангасан байх ёстой.
· Урьдчилсан шинжилгээ/Пpедваpительное исследование/-энэ шинжилгээг тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг “халуун мөрөөр” нь тогтоох зорилгоор хэргийн газарт шууд хийх бөгөөд уг шинжилгээний үр дүнд Мэргэжилтний магадлагаа бичигдэж Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргагдана.
· Хүний хөлийн мөр- Энэ нь ямар нэгэн объектын гадаргуунд хүний хөлийн ул хэсэг харилцан үйлчилсний үр дүнд үүссэн мөр
· Шинж тэмдэг – энэ нь объектийн шинж чанарын бодит тусгал юм.