2012-02-15
Хал цэргийн дуу
Нууранда хоргодох аяны шувууд
Намар намартаа буцдагийн адил
Нутаг нутагтаа жолоогоо залаад
Нэгэн намар халагдаад явна
          Албаа сайн хаагаарай дүү нар минь
          Ах нь удахгүй халагдаад явна

Дасал болсон хорооны хашаа руу
Дахин дахин эргэн хараад
Ховорхон асгарах хал цэргийн нулимс
Хоромхон зуур асгарсан юм
          Дх:
Ака буугаа дүүдээ үлдээгээд
Аранз Маниакаа бас л үлдээгээд
Ааш араншин бүхнээ умартаад
Ахан дүүс шиг салцгаасан юм.

Сэтгэгдэл:


Сайхан дуу, дуулаад алхаж явахад бүх л зүйлс мартагдаж сэтгэл сэргэж сайхан болдог байсан… сайхан дурсамжууд
Бичсэн: Зочин цаг: 09:16, 2023-11-17 | Холбоос | |


Шинжээчийн тухай дуу байдаг болов уу
Бичсэн: Зочин цаг: 14:37, 2017-10-12 | Холбоос | |


Сайхан дуу цэрэгт байхдаа дуулаад л алхдаг байлаа
Бичсэн: Зочин цаг: 16:28, 2014-06-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax