Нууранда хоргодох аяны шувууд
Намар намартаа буцдагийн адил
Нутаг нутагтаа жолоогоо залаад
Нэгэн намар халагдаад явна
Албаа сайн хаагаарай дүү нар минь
Ах нь удахгүй халагдаад явна
Дасал болсон хорооны хашаа руу
Дахин дахин эргэн хараад
Ховорхон асгарах хал цэргийн нулимс
Хоромхон зуур асгарсан юм
Дх:
Ака буугаа дүүдээ үлдээгээд
Аранз Маниакаа бас л үлдээгээд
Ааш араншин бүхнээ умартаад
Ахан дүүс шиг салцгаасан юм.