2012-01-08
Шинжээч
Шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ.МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ 1р бүлэг 6р зүйл 1.2

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 63 дугаар тогтоолоор Шүүхийн шинжил­гээний үндэсний төвийг бай­гуулан ажиллаад гурван жил гаруй хугацаа өнгөрч байгаа. Тус байгууллага нь гэм бу­рууг эргэлзээгүй, шинжлэх ухааны аргаар нотлох чухал ач холбогдолтой байгууллага юм. 

Монгол Улсын Их хурлын 1998 оны 18 дугаар тогтоо­лоор баталсан "Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хө­төл­бөр"-ийн 44 дүгээр заалт, Монгол Улсын Ерөнхий­лөг­чийн ивээл дор 2003 оны гуравдугаар сард зохион байгуулсан  Шүүх эрх мэд­лийн болон хууль сахиулах байгууллагын төв, орон нут­гийн удирдах ажилтны зөв­лөлгөөнөөс гаргасан зөвлөм­жинд "...Шүүхийн шинжил­гээний байгууллага, шинжээч нарыг нэгдмэл зохион бай­гуулалтад оруулах асууд­лыг..." холбогдох байгуул­ла­гад тавьж шийдвэрлэх гэснийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асууд­лын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний төв (ШШҮТ)-ийг байгуулсан юм.

Тус төвд Эрүүл мэндийн яамны харьяа Шүүх эмнэл­гийн магадлах төв, Сангийн сайдын дэргэдэх Шүүх нягт­лан бодох бүртгэлийн магад­лах товчоо, Цагдаагийн ерөн­хий газрын Шинжилгээний хүрээлэнг нэгтгэсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үн­дэсний төвийн зохион бай­гуу­лалтын бүтцийг дэлхийн тэр­гүүлэгч орны ижил төстэй байгууллагын жишгээр хий­сэн.

Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорил­тын хүрээнд "Шүүхийн шин­жил­гээний тухай" хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа ба шинжил­гээний байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион бай­гуу­лалт, удирдлагын зарчим, алба хаагчдын эрх зүйн бай­дал, эрх, үүрэг нийгмийн баталгаа хуульчлагдах юм.

Шүүхийн шинжилгээний байгууллагыг улсын хэм­жээнд нэгтгэн зохион бай­гуулж, бүтцийг боловсронгуй болгох  аймаг, нийслэлийн албадыг нэгдсэн бодлого чиг­лэл­тэйгээр шууд удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, үнэлж дүгнэх, материаллаг баазыг нь бэх­жүүлэх, нарийн мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудлыг яаралтай шийдвэр­лэх шаардлага бий болсон билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны аравдугаар сарын 17-ны өдрийн хурал­даа­наар энэ асуудлыг хэ­лэлцэн 270 дугаар тогтоол гаргаж,  Аймгийн цагдаагийн газар, хэлтсийн кримина­листикийн шинжээч, аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх-шинжээч эмч нарыг нэгтгэн Аймгийн шүүхийн шинжил­гээний алба, Нийслэлийн дүүрэг, Төмөр  замын цагдаа­гийн хэлтэс, Замын цагдаа­гийн газрын  кримина­лис­тикийн шинжээч, шүүх эм­нэлгийн шинжээч эмч нарыг нэгтгэж Нийслэлийн шүүхийн шинжилгээний албыг бай­гууллаа.

Аймаг, нийслэлийн шүү­хийн шинжилгээний алба нь цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүний хамт хэргийн газрын үзлэгт оролцон ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж бэхжүүлэхээс гадна гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримтад гарын хээний, хуурамч бичиг ба­римт, гарын үсгийн, мөр судлалын зэрэг крими­на­листикийн шинжилгээ, шүүх задлан шинжилгээ, эд эрхт­ний гистологи шинжилгээ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг, цусны бүлэг, цусан дахь согтолтын зэрэг тогтоох, шүүх нягтлан бодох бүртгэ­лийн магадлагаа хийх  зэрэг анхан шатны шинжилгээг хуулийн хугацаанд нэгж, алба­дад хийж шинжээчийн дүгнэлт гаргана.

Урьд нь улсын хэмжээнд гарсан гэмт хэргийн холбог­долтой эд мөрийн баримтад хийх шинжилгээг зөвхөн Улаанбаатар хотод хийж дүг­нэлт гаргадаг байсан ба энэ нь иргэд, хуулийн байгуул­лагад хүндрэл, чирэгдэл уч­руулж гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх ажилд сөргөөр нөлөөлж байсан.  

Аймаг бүрт Шүүхийн шин­жилгээний алба байгуул­с­наар:

-Нэгж албанд кримина­листикийн, шүүх эмнэлгийн, хими, биологийн шинжилгээ хийх боломжтой болно.

-Хууль сахиулах бай­гуул­лага, иргэд, албан байгуул­лага, аж ахуйн нэгжид үйлч­лэх үйлчилгээг чирэгдэл, хүндрэл учруулахгүй хурдан шуурхай болгоно. 

-Нийслэлийн шүүхийн шин­жилгээний албаны шүүх эмнэлэгт клиник-амбула­торийн үзлэг хийж үзлэгээр гэмтлийн зэрэг тогтоох үүрэг­тэй чих-хамар хоолой, нүд, шүд, мэдрэл, эх барих-эмэг­тэйчүүдийн, дүрс оношил­гооны зэрэг нарийн мэр­гэжлийн эмчийн үзлэгийн кабинетыг байгуулна гэж төлөвлөж байна.

Энэ арга хэмжээ нь иргэ­дэд үйлчлэх нэг цэгийн үйл­чилгээг нэвтрүүлэхэд чухал алхам болохоос гадна шин­жилгээний чанарыг сайж­руулах, дүгнэлт гаргах хуга­цааг богиносгох ач холбог­долтой юм.

Шүүхийн шинжилгээний байгууллагын материаллаг бааз, бүтэц зохион байгуу­лал­тыг боловсронгуй болгох талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газар, Улсын Их Хурлаас олон чухал арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа нь тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад ихээхэн дэмжлэг өгч алба хаагч, ажилт­нуудын ажиллах урам зориг нэмэгдэж байна.

Улсын Их Хурлын 2006 оны "Хуулийн байгууллагын талаар авах зарим арга хэм­жээний тухай" 54 дүгээр тогтоолоор Шүүхийн шинжил­гээний үндэсний төвийн кри­ми­налистикийн болон шүүх эмнэлгийн лабораториудыг шинэчлэн тоноглох, аймаг, нийслэлийн албадад кримина­листикийн болон шүүх эм­нэлгийн шинжилгээний лабо­ратори байгуулахад зориулан 2.4 тэрбум төгрөгийг 2007 оны төсөвт суулган өгч хэрэг­жүү­лэ­хийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний тө­вөөс найман тендер зарлан дүгнэж гарын хээг автоматаар харь­цуу­лах "Папилон" систем, Гений оношилгооны /DNA/ДНХ/, хими, физик техникийн шинжилгээний тоног төхөө­рөмж, криминалистикийн хуу­рамч мөнгөн тэмдэгт, баримт бичиг шинжлэх систем, гэрэл зургийн аппарат,  видео ка­мер, согтолтын зэрэг тогтоох аппаратур, компьютер, прин­тер зэрэг тоног төхөөрөмж, урвалж бодисыг худалдан аваад байна.

Гарын хээний "Папилон" системийг Нийслэлийн дүү­рэг, бүх аймгийн албадад суурилуулах бөгөөд ингэс­нээр Шүүхийн шинжилгээний үндэсний төв нь Улсын хэм­жээний нэгдсэн компью­те­рийн дотоод сүлжээтэй болж гэмт хэргийн холбогдолтой мэдээ, мэдээллийг хурдан шуурхай дамжуулж гэмт хэ­рэг илрүүлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажил­лах ба цаашид Хил хам­гаалах ерөнхий газар, Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх ерөн­хий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, Иргэний бүртгэл мэ­дээл­лийн улсын төв зэрэг байгууллагуудтай сүлжээ­гээр холбогдон дотоод, гадаа­дын иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж сан бүрдүүлэх ажилд ашиглах боломжтой.

Шүүхийн шинжилгээний байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, ажлын хэвийн нөхцөлийг хангах талаар Улсын Их Хурал, Зас­гийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авсан шат дараалсан арга хэмжээний дүнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн лаборато­риудын 80 хувийг шинэчлэн тоноглосон ба албаны шинэ байранд шилжин орно.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн кримина­листик, шүүх эмнэлгийн шин­жилгээний лаборатрид хуу­чин ЗХУ, Польш, БНАГУ зэрэг оронд 1970-1980 онд үйлдвэрлэгдсэн гар ажиллагаатай, хүчин чадал, оношилгооны чадвар муутай техник хэрэгслүүдийг хэ­рэг­лэж байсан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн албан кон­тор, лабораторийн зориу­лал­тын 3656 м.кв талбайтай доо­роо гараажийн зориулалтын зоорь бүхий зургаан давхар ба­рилгын ажлыг барилга үйлд­вэрлэлийн "Суурь" ХХК 1.250.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэн энэ оны долдугаар сард ашиг­лал­тад хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.  

Шүүхийн шинжилгээний байгууллага нь хэргийн газ­рын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион бай­гуулж, ул мөр, эд мөрийн баримтад  дэвшилтэт техно­ло­ги бүхий лабораторийн техник хэрэгсэл ашиглан шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв дүгнэлт гаргана гэж хэтийн зорилтоо тодорхойлж, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор ба­талсан "Монгол Улсын мян­ганы хөгжлийн зорилтод суу­рилсан үндэсний хөгж­лийн цогц бодлого"-д заасан стра­тегийн зорилтуудыг хэрэг­жүүлэх  зорилгоор 2009-2021 оны хөгжлийн дунд хугацаанд болон хэ­тийн стратеги хө­төл­бөрийг  боловсрууллаа.

Энэ хөтөлбөр зорилт хэ­рэгж­сэнээр шүүхийн шин­жилгээний байгууллага нь тэсэрч дэлбэрэх бодис, зам тээврийн болон галын осол хэргийн шалтгаан нөхцө­лийг тогтоох, аудео, видео бичлэг, компьютерийн бо­лон е-элект­рон техник, то­ног төхөөрөм­жийг шинжлэх, биологийн га­рал­тай ул мөр, эд мөрийн баримтад ге­нийн оношилгоо­ны  буюу ДNА / ДНХ-ийн шин­жилгээ хийх орчин үеийн тех­ни­кээр иж бүрэн тоног­логдсон лабо­раториудыг байгуулж, мэр­гэж­лийн бо­ловсон хүчнээр бүрэн хан­гаг­дах юм. Байгуул­лагын гадаад ха­рилцаа, хам­тын ажил­ла­гааг бэхжүүлэх шаардлагын үүд­нээс Шүүхийн шинжил­гээ­ний байгууллагыг Олон улсын Шүүхийн шинжил­гээний  бай­гууллагуудын хол­боонд ги­шүүнээр элсүү­лэ­хээр төлөв­лөөд байна.

Шүүхийн шинжил­гээний байгууллагын хөгж­лийн ст­ра­теги төлөвлөгөөнд зөвхөн тех­­­ни­кийн шинэчлэ­лийг тус­гаагүй бөгөөд бай­гуул­­лагын статусыг Засгийн газрын хэ­рэгжүүлэгч агент­лаг болгох аймаг, нийслэ­лийн албад аж­лын байртай болох, алба хаагч­дын нийг­мийн асууд­лыг үе шаттай­гаар шийд­вэрлэж нэгдсэн орон сууцанд оруу­лах, ца­линг нэ­мэгдүүлж алба­ны тусгай нэ­мэг­дэлтэй болох, кримина­листик, шинжээч-эмч, сан­хүү-эдийн засгийн мэргэж­лийн шинжээчээр бү­рэн хан­гагдаж нэг алба хаагч шин­жээ­чид ногдох аж­лын ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг олон асуудлыг цогц ший­дэхээр төлөвлөж байна. 

Шүүхийн шинжилгээний албаны хөгжлийн стратеги тө­лөвлөгөөний эцсийн үр дүнг Шүүхийн шинжилгээний алба, лабораторийг дэлхийн бусад орны ижил төстэй байгуул­лагын хөгжлийн түвшинд хүр­гэ­­хээр төсөөлж байгаа юм.

Өдрийн сонин 2008.06.27



Сэтгэгдэл:


шинжээч мэргэжилтэй болохын тулд ямар хичээлээр өгөх ёстой юм бол
Бичсэн: Зочин цаг: 23:29, 2017-07-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax