2012-01-10
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн танилцуулга

1944 онд Улсын цагдан сэргийлэх газрын харъяанд Шинжлэн магадлах техникийн тасаг байгууулж ажиллуулснаар одоогийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эх үүсвэр тавигджээ.

Магадлан шинжлэх Техникийн тасаг нь 1960 онд УЦСЕГ-ын Криминалистикийн хэлтэс, 1974 оноос хими, физик, биологийн шинжилгээний лабораториудыг шинээр байгуулснаар УЦСЕГ-ын Шинжлэх ухаан техникийн хэлтэс, 1988 оноос эхлэн Криминалистикийн Шинжилгээний Төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсан.

Монгол улсын Засгийн газрын 2002 онд 9-р сарын 18-ны өдрийн 189 тоот тогтоолоор Цагдаагийн Ерөнхий газрын бүтэц, орон тоог шинээр батлан “Криминалистикийн шинжилгээний төв”-ийг “Шинжилгээний хүрээлэн” болгон өргөтгөв.

Монгол Улсын Их Хурлын 1998 оны 18-р тогтоолоор баталсан “Монгол улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн 44-р зүйлд “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурор болон хууль сахиулах бусад байгууллагатай ажлын нягт уялдаа холбоотой криминалистик, шүүх эмнэлэг, санхүү нягтлан бодох бүртгэл зэрэг шинжилгээний байгууллагын бүтэц зохион байгуулалтыг хянан үзэжнэгдсэн зохион байгуулалтанд оруулан материаллаг баазыг нь бэхжүүлэх арга хэмжээ авна.” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 63 тоот тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг байгуулан ажиллаж байна.

Бат-Эрдэнэ 2010.11.09
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax