2012-01-25
Тэр үе "Сургуулийн амьдрал"
Автобусны цонхоор сургуулиа хараад
Алмайрч гайхсан тэр үе
Академийн хаалгаар орж ирээд
Сонирхож харсан тэр үе
Хүмүүсийн яриаг үл ойлгон
Хажууд нь зогссон тэр үе
Хоолонд орохдоо жагсан зогссон
Хэт удаан тэр үе
Өглөөний дасгалд гарах дургүй
Өчүүхэн нойртой тэр үе
Үдийн хоолыг хүлээж ядсан
Үр ашиггүй тэр үе
Жагсаалын талбайгаар цуварч алхсан
Жаахан ч гэсэн хөгжилтэй тэр үе
Зургийн самбраас өөрийгөө хараад
Зүггүйтэж инээсэн тэр үе
Байгаа хэдэн рублээрээ юм авч идэх гэж
Буфет руу гүйсэн тэр үе
Амжихгүй гэдгийг мэдсээр байж
Ард нь зогсож хүлээсэн тэр үе
Анхны шалгалтын өмнө
Айж зогссон тэр үе
Ангийн багуудын орилоонд
Толгой өвдсөн тэр үе
Семинарын цагийг сууж өнгөрөөсөн
Сурах сонирхолгүй тэр үе
Дэвтэр дуусахад бичихгүй гэж баярласан
Тэнэгхэн бодолтой тэр үе
Зачёттой хийчээлээ автоматаар хаалгасан
Зав зай ихтэй тэр үе
Заавал хийнэ дээ гэж бодсон хэрнээ
Зүгээр суусан тэр үе
Миний сургуулийн амьдралыг нэгээхэн хэсэг энэ юмаа.
Сэтгэгдэл бичих