ШИНЖЭЭЧ
Төрийн алба хэмээн нэр нь тодорхойлогдсон
Түүн дотроо цагдаатай мөр зэрэгцсэн
Төвийг сахьсан мэргэжил-Шинжээч
Нотлох баримт болсон эд зүйлсийг
Шинжлэх ухааны үндсээр батлаж
Ноцтой хэргийн ул мөрийг
Шийдвэрлэх цагт илрүүлдэг-Шинжээч
Хэргийн газрын үзлэгээс
Хэнд ч хэрэггүй зүйлсийг авч
Шинжиж судлан нууцыг нээж
Шинэхэн мэдээллийг өгдөг Шинжээч
Шүүгдэх нэгний хувь заяа
Шинжээчийн гарт байдаг
Ширүүн харьцаж үл болно
Шинжиж бүгдийг илрүүлнэ Шинжээч
Нүд нь бүргэдийн нүд мэт хурц
Харц нь хангарьдын нүд мэт ажигч
Хийсэн шинжилгээгээрээ буруутныг шүүгч
Хэргийн гол үнэнийг тайлагч Шинжээч
Монголын бүх шинжээч нартаа ажлын өндөр амжилт хүсье!
Автор:Бямбасүрэнгийн Отгондалай