2012-02-15
СОНСОГЧИЙН ЖАВХАА дууны үг
Үүрийн гэгээ ороход
Сэрээд командаар босч
Үдийн наран шарахад
Жагсаалыг бэлтгэл хйидэг
Үдшийн саран гийхэд
Оройн тоондоо жагсаад
Үүрд хоногших өдрүүд
Нэг нэгээр өнгөрсөөр
          Цэргийн дүрэмт хувцсаараа бид биесээ гоёдог
          Цээл сайхан хоолойгоороо бид жагсаалаа гоёдог
          Цэвэрхэн хураасан ороороо бид хуарангаа гоёдог
          Цовоо сэргэлэн сонсогчдоороо бид сургуулиа гоёдог

Цаг нойроо хасаж
Цагдаагийн эрдэм заасан
Чанартай цагдаа бэлтгэх гэж
Чадал хүчээ дайчилсан
Олон аавын хөвгүүдийг
Сурган хүмүүжүүлж ззасан
Офицер багш нараа
Бид хэзээ ч мартахгүй
          Д/х:

Монголынхоо төлөө зүтгэе гэж
Бид тангарагаа өргөдөг
Монгол төрийн цагдаа гэж
Бид нэрээ дуудуулсан
Морьтой сүлдтэй улсдаа
Бид энхийг сахиулна
Мөнхөд орших сургуулиа
Үүрд дурсаж явна

Сэтгэгдэл:


ene duug hanas yaj oloh we karantind bhad yawsar bgad durtai bolchihlo hehe
Бичсэн: dorj цаг: 16:04, 2013-09-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax