Шингэх нарны улбар туяа
Шилийн цаагуур замхарч байхад
Сэрүүн орой хоолой нийлүүлээд
Сэнгэнэм агаарт дуугаа өргөе өө Зээ
Хувьтай төрсөн эх орондоо
Хурдан буугаа гартаа бариад
Хэцүү бэрхээс огт шантралгүй
Хайртай орныхоо эзэн нь болцгооё оо Зээ
Үнэнч хүчээ түүндээ зориулж
Үлгэрийн орныг гардан байгуулж
Үеийн бид нар хоолой нийлүүлээд
Үдшийн зугуулганд дуугаа өргөе өө Зээ