2012-02-15
Ээждээ дуулах дуу
Униар дундаас сүүмийн харагдах
Уулсын тэртээ ээжий минь суугаа
Уураг шаргал цайгаа самраад
Хүүгээ ирэхийг хүлээж суугаа даа
          Сэтгэл сэргэм хаврын сардаа
          Дэвэн дэвсээр шувууд ирэхэд
          Дэрэн дээрээ өнчин нулимстай
          Миний ээж хүүгээ хүлээнээ
          Миний ээж хүүгээ хүлээнээ

Нуураад зориод шувууд ирэхэд
Нутгаа зориод хүү чинь очно
Хүний орчлонд хүүтэй төрсний
Мянган жаргалыг ээж минь эдлээсэй


Сэтгэгдэл:


Bayarlalaa
Бичсэн: Зочин цаг: 15:46, 2018-11-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax