Оройн тооны дуу

бичсэн: dalai_0027 , 2012-02-15,01:05
Шингэх нарны улбар туяа
Шилийн цаагуур замхарч байхад
Сэрүүн орой хоолой нийлүүлээд
Сэнгэнэм агаарт дуугаа өргөе өө             Зээ

Хувьтай төрсөн эх орондоо
Хурдан буугаа гартаа бариад
Хэцүү бэрхээс огт шантралгүй
Хайртай орныхоо эзэн нь болцгооё оо      Зээ

Үнэнч хүчээ түүндээ зориулж
Үлгэрийн орныг гардан байгуулж
Үеийн бид нар хоолой нийлүүлээд
Үдшийн зугуулганд дуугаа өргөе өө           Зээ


...
төрөл:Мэдээлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Оройн тооны дуу

бичсэн: dalai_0027 , 2012-02-15,01:05
төрөл:Мэдээлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

СОНСОГЧИЙН ЖАВХАА дууны үг

бичсэн: dalai_0027 , 2012-02-15,00:58
Үүрийн гэгээ ороход
Сэрээд командаар босч
Үдийн наран шарахад
Жагсаалыг бэлтгэл хйидэг
Үдшийн саран гийхэд
Оройн тоондоо жагсаад
Үүрд хоногших өдрүүд
Нэг нэгээр өнгөрсөөр
          Цэргийн дүрэмт хувцсаараа бид биесээ гоёдог
          Цээл сайхан хоолойгоороо бид жагсаалаа гоёдог
          Цэвэрхэн хураасан ороороо бид хуарангаа гоёдог
          Цовоо сэргэлэн сонсогчдоороо бид сургуулиа гоёдог

Цаг нойроо хасаж
Цагдаагийн эрдэм заасан
Чанартай цагдаа бэлтгэх гэж
Чадал хүчээ дайчилсан
Олон аавын хөвгүүдийг
Сурган хүмүүжүүлж ззасан
Офицер багш нараа
Бид хэзээ ч мартахгүй
          Д/х:

Монголынхоо төлөө зүтгэе г...
төрөл:Мэдээлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ШИНЖЭЭЧ шүлэг

бичсэн: dalai_0027 , 2012-02-15,00:56
ШИНЖЭЭЧ

Төрийн алба хэмээн нэр нь тодорхойлогдсон
Түүн дотроо цагдаатай мөр зэрэгцсэн
Төвийг сахьсан мэргэжил-Шинжээч

Нотлох баримт болсон эд зүйлсийг
Шинжлэх ухааны үндсээр батлаж
Ноцтой хэргийн ул мөрийг
Шийдвэрлэх цагт илрүүлдэг-Шинжээч

Хэргийн газрын үзлэгээс
Хэнд ч хэрэггүй зүйлсийг авч
Шинжиж судлан нууцыг нээж
Шинэхэн мэдээллийг өгдөг Шинжээч

Шүүгдэх нэгний хувь заяа
Шинжээчийн гарт байдаг
Ширүүн харьцаж үл болно
Шинжиж бүгдийг илрүүлнэ Шинжээч

Нүд нь бүргэдийн нүд мэт хурц
Харц нь хангарьдын нүд мэт ажигч
Хийсэн шинжилгээгээрээ буруутныг шүүгч
Хэргийн гол үнэнийг тайлагч Шинжээч

Монголын бүх шинжээч н...
төрөл:Миний шүлгүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Тэр үе "Сургуулийн амьдрал"

бичсэн: dalai_0027 , 2012-01-25,22:23
Автобусны цонхоор сургуулиа хараад
Алмайрч гайхсан тэр үе
Академийн хаалгаар орж ирээд
Сонирхож харсан тэр үе

Хүмүүсийн яриаг үл ойлгон
Хажууд нь зогссон тэр үе
Хоолонд орохдоо жагсан зогссон
Хэт удаан тэр үе

Өглөөний дасгалд гарах дургүй
Өчүүхэн нойртой тэр үе
Үдийн хоолыг хүлээж ядсан
Үр ашиггүй тэр үе

Жагсаалын талбайгаар цуварч алхсан
Жаахан ч гэсэн хөгжилтэй тэр үе
Зургийн самбраас өөрийгөө хараад
Зүггүйтэж инээсэн тэр үе

Байгаа хэдэн рублээрээ юм авч идэх гэж
Буфет руу гүйсэн тэр үе
Амжихгүй гэдгийг мэдсээр байж
Ард нь зогсож хүлээсэн тэр үе

Анхны шалгалтын өмнө
Айж зогссон тэр үе
Ангийн багуудын о...
төрөл:Миний шүлгүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Шүүхийн шинжилгээний тухай” хуулийг хүлээн авлаа

бичсэн: dalai_0027 , 2012-01-10,15:14

“Шүүхийн шинжилгээний тухай” хуулийг хүлээн авлаа


Шүүхийн шинжил­гээ­ний үндэсний хүрээлэнд "Шүүхийн шинжил­гээний тухай" хуулийг хү­лээн авах ёслолын ажил­лагаа өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ хууль нь шүү­хийн шинжил­гээ­ний бай­гууллагын эрх зүйн ор­чинг боловсрон­гуй бол­­гох, үндсэн чиг үүр­­­гийн албадын үйл ажил­лагааг зохицуулах, алба хаагч­дын эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд чухал ач хол­богдолтой юм байна. Энэ байгуул­лага нь гэмт хэ­рэгтний үйлдлийг шинж­лэх ухаа­ны үндэс­тэй ба­талж, но­толж, тас­лан зог­соох аж­лыг  цаг­даагийн бай­гуул­лагатай хамтарч гүй­цэтгэх аж. Хууль з...

төрөл:Мэдээлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ШШҮТ-ийн захирал Ч.Алтанхишиг "ярилцлага"

бичсэн: dalai_0027 , 2012-01-10,15:07

Ч.Алтанхишиг: Шинжээчийн дүгнэлттэй үл маргах зарчимд шилжих хэрэгтэй байна


Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойд  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишиг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэдэг онцгой байгууллага. Байгууллагийнхаа үйл ажиллагааны талаар  манай сайтын уншигчдад танилцуулахгүй юу?

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн байгуулагдаад зургаан жил болж байна. Монгол Улсын Их хурлын 1998 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөт...

төрөл:Мэдээлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн танилцуулга

бичсэн: dalai_0027 , 2012-01-10,15:04

1944 онд Улсын цагдан сэргийлэх газрын харъяанд Шинжлэн магадлах техникийн тасаг байгууулж ажиллуулснаар одоогийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эх үүсвэр тавигджээ.

Магадлан шинжлэх Техникийн тасаг нь 1960 онд УЦСЕГ-ын Криминалистикийн хэлтэс, 1974 оноос хими, физик, биологийн шинжилгээний лабораториудыг шинээр байгуулснаар УЦСЕГ-ын Шинжлэх ухаан техникийн хэлтэс, 1988 оноос эхлэн Криминалистикийн Шинжилгээний Төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсан.

Монгол улсын Засгийн газрын 2002 онд 9-р сарын 18-ны өдри...

төрөл:Мэдээлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шинжээч

бичсэн: dalai_0027 , 2012-01-08,21:17
Шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ.МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ 1р бүлэг 6р зүйл 1.2

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 63 дугаар тогтоолоор Шүүхийн шинжил­гээний үндэсний төвийг бай­гуулан ажиллаад гурван жил гаруй хугацаа өнгөрч байгаа. Тус байгууллага нь гэм бу­рууг эргэлзээгүй, шинжлэх ухааны аргаар нотлох чухал ач холбогдолтой байгууллага юм. 

Монгол Улсын Их хурлын 1998 оны 18 дугаар тогтоо­лоор баталсан "Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хө­төл­бөр"-ийн 44 дүгээр...

төрөл:Мэдээлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих